Компанийн танилцуулга

Наран Косметикс ХХК нь дэлхийд тэргүүлэх шилдэг брэндийн ОУ-ын чанарын шаардлага хангасан өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн, шил шаазан эдлэл, хүүхдийн тоглоомыг импортлон, Монголынхоо хэрэглэгчдэд танилцуулж худалдан авах боломж олгосноороо энэ салбартаа анхдагч бас тэргүүлэгч нь юм. Наран Косметикс ХХК нь Наран Трейд компанийн охин компани бөгөөд 1995 онд өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүнийг импортлон борлуулж эхлэснээр Наран Косметикс компаний эхлэл тавигдсан бөгөөд 2004 оны 1-р сараас 1-нээс албан ёсоор “Наран Косметикс” ХХК болон байгуулагдаж өнөөдөр дэлхийд хамгийн алдартай брэндүүдийн шил шаазан эдлэл, хүүхдийн тоглоом, өргөн хэрэглээний гоо сайхны брэндийн бүтээгдэхүүнийг 10 гаруй орноос импортлон Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна. КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО: Хэрэглэгч бүрийн ХҮСЭЛД НИЙЦСЭН ОУ-ын стандартын шаардлага хангасан, өндөр чанар бүхий бараа бүтээгдэхүүнийг ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх. Наран Косметикс компанийн үндсэн үйл ажиллагаа нь бөөний худалдаа бөгөөд доорх бүтээгдэхүүнийг худалдаалдаг:

  • Францын  алдарт Arc International компанийн Luminarc, Cristal D’Arques, Arcoroc брэндийн шилэн болон болор эдлэлүүд
  • Америкийн Mattel, Hasbro компанийн хүүхдийн тоглоом
  • Франц, Герман, Испани улсуудад үйлдвэрлэгдсэн Creme21, Evoluderm, Ecnhanteur брэндийн өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн
  • Наран Группын анхны брэнд болох MONDENT брэндийн бүтээгдэхүүнийг тус тус худалдаалдаг.


Social share

 

Сурталчилгаа

?autoplay=1" frameborder="0" allowfullscreen>